Ангилал: Зөвлөгөө
Сайн байцгаана уу?Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхэн уншаад сэтгэгдлээ үлдээгээрэй.
Багш,анги, сургуулиа хайрла.
а.Багшаа хайрла.Учир нь бидэнд эрдэм мэдлэгийг олгосон амьдралд бэлтгэсэн,зул мэт асч биднийг гэрэлтүүлсэн тэр ариун хүмүүсийг хайрлахгүй байна гэвэл тус мэддэггүй амьтан гэсэн үг. Үүнээс гадна дургүй хүнээ сонсох хэцүү байдаг.Сонсохгүй бол ойлгохгүй, ойлгохгүй бол хийхгүй, хийхгүй бол амжилт гаргахгүй. Хүүхэд
эцэг эхдээ " би энэ багшид дургүй" хэмээхэд эцэг эх нь "Аа тиймүү бид ч бас дургүй " гэж хэлбэл та өөрийнмэдэлгүй хүүхдийнхээ амжилтад саад болж байна гэдгээ олон эцэг эх ухаардаггүй. Хүүхдийнхээ дэргэд багш, сургуулийг нь таагүй хэлдэг аав ээжийн хүүхдүүд амжилттай сурч чаддаггүй гэдгийг батлан хэлж чадах байна.
" БАГШ ТА ТУС БҮТЭЭЖ ДАЯНЫГ ТЭТГЭЭД БАЙРАНДАА ҮЛДДЭГ УУЛС ЮМ ТА"
"ШАВЬ НАРТАА"
"Өөрийгөө болон бусдыг хайрла"
Нүдэнд нь гуниг хурж зүрхэнд нь цөхрөл шингэсэн, санаандаа тусламж хайсан хэний ч болов өөрийн нүдэр харж, зүрхээрээ мэдэрч хайр энэрэлийн гараа сунга,тусалж дэмж. Яавал сэтгэл тайвширч, хүссэнээ биелүүлж, зорилгодоо хүрдэг,яавал хайрыг ихээр мэдэрч,хүртэж, аз жаргалыг олдог вэ? ТА яг тиймийг өг,БУСДАД Хайр хүндэтгэлийг чинь хүлээдэг,эс хүлээдэг байсан ч сайн сайхан чанарыг нь олж хар, өршөөн уучил,Хүнийх нь хувьд хайрла,хүндэл, зүрх сэтгэлээсээ ханд.Жинхэнэ сайн хүн өөрийгөө хүндэтгэх сэтгэлтэй,өөдрөг бодолтой, өөрийн зан төрхөд анхаарч байдгаас гадна өөрийгөө зүрх сэтгэлээр бусдыг ч мөн адил хайрладаг.Адгуус амьтан,байгаль дэлхий эх орноо ч мөн адил хайрла. ХАЙР гэдэг шавхагдашгүй бас төгсөшгүй.
Буман багшийн түмэн шавь нар минь хайрлах ухаанд суралцацгаая!